Анхаарал хариуцлага эрсдэлгүй орчин” аян зохион байгуулах тухай

2021-04-21 09:15:36

2021 оны 04 сарын 21-ний өдөр                                          Дугаар А/304                                       Улаанбаатар хот 

 

 

 

 

 

 

“Анхаарал хариуцлага эрсдэлгүй орчин”

аян зохион байгуулах тухай

 


      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх замаар хүүхдийн хүчирхийллийг бууруулах, онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хангахад эцэг эх, олон нийтийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд “Анхаарал хариуцлага эрсдэлгүй орчин” аяныг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /Ө.Ган-Өлзий /-т үүрэг болгосугай.

 

       2.Дээрх арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах зардлыг хавсралтаар баталж, 38,280,000 /гучин найман сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг нийслэлийн 2021 оны төсөвт батлагдсан “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгаалал арга хэмжээ”-ний зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Наранбаатар/-т зөвшөөрсүгэй.

 

    3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /Ж.Сандагсүрэн/-д даалгасугай.

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                       Д.СУМЪЯАБАЗАР