Арга хэмжээ зохион байгуулах тухай

2021-04-21 09:10:10

2021 оны 04 сарын 21-ний өдөр                                       Дугаар А/303                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Арга хэмжээ зохион байгуулах тухай

 

           

     Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн хөгжил дэвшилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эерэг хандлага, зөв дадал, ёс суртахууныг төлөвшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор нөлөөллийн олон талт арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /Ө.Ган-Өлзий/-т үүрэг болгосугай.

 

    2.Дээрх арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах зардлыг хавсралтаар баталж, 20.680.000 /Хорин сая зургаан зуун наян мянга/ төгрөгийг нийслэлийн 2021 оны төсөвт батлагдсан “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгаалал арга хэмжээ”-ний зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Наранбаатар/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /Ж.Сандагсүрэн/-д даалгасугай.

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                   Д.СУМЪЯАБАЗАР