Хөрөнгө гаргах тухай

2021-04-21 09:05:26

2021 оны 04 сарын 21-ний өдөр                                         Дугаар А/302                                         Улаанбаатар хот 

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/10, 02/09, 02/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нийслэлийн иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, хотын соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн “Хотын соёл” аяныг “Ковидгүй зуны төлөө” уриан дор өрнүүлэхийг Нийслэлийн Соёл, урлагийн газар (Ж.Дамдинцэрэн)-т, аяны үйл ажиллагааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Г.Хонгорзул/- т үүрэг болгосугай.

 

      2.“Хотын соёл” аяныг өрнүүлэхэд шаардагдах төсвийг хавсралтаар баталж, 358,164,500 (гурван зуун тавин найман сая нэг зуун жаран дөрвөн мянга таван зуу) төгрөгийг Нийслэлийн 2021 оны төсөвт батлагдсан “Үндэсний агуулга бүхий соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, хотын соёлыг дээдэлсэн иргэнийг төлөвшүүлэх арга хэмжээ”-ний зардлаас гаргахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

      3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч (Ж.Сандагсүрэн)-д даалгасугай.

 

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                 Д.СУМЪЯАБАЗАР