“Би хариуцлагатай аав, ээж” аян зохион байгуулах тухай

2021-04-21 09:00:41

2021 оны 04 сарын 21-ний өдөр                                      Дугаар А/301                                          Улаанбаатар хот 

 

 

 

 

 

 

“Би хариуцлагатай аав, ээж” аян

зохион байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.8 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/09, 02/10, 02/11 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.“Ковид-19” цар тахлын улмаас үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр иргэд олон нийтэд нөлөөлөх, үйл ажиллагаанд татан оролцуулах, тэдний үүрэг хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор “Би хариуцлагатай аав, ээж” аяныг 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс нэг сарын хугацаанд зохион байгуулахыг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /Ө.Ган-Өлзий/-т үүрэг болгосугай.

 

   2.Дээрх аяныг зохион байгуулахад шаардагдах зардлыг хавсралтаар баталж, 35,000,000 /гучин таван сая/ төгрөгийг нийслэлийн 2021 оны төсөвт тусгагдсан батлагдсан “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгаалал арга хэмжээ”-ний зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Наранбаатар/-т зөвшөөрсүгэй.

 

    3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /Ж. Сандагсүрэн/-д даалгасугай.

 

 

 

 

                                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                                 Д.СУМЪЯАБАЗАР