Захиалагчийн хяналт тавих тухай

2021-04-20 09:05:13

2021 оны 04 сарын 20-ны өдөр                                            Дугаар А/297                                       Улаанбаатар хот 

 

 

 

 

 

 

Захиалагчийн хяналт тавих тухай

 

       

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.Хот тохижилтын бусад зардлаас 2021 онд санхүүжүүлэх он дамжин хэрэгжүүлэх Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл Туул голын хойд эрэг дагуу дугуйн зам барих ажил /БЗД, 11 дүгээр хороо/-ын жагсаалтыг хавсралтаар баталж, уг төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т үүрэг болгосугай.

 

      2.Энэхүү захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай 712,000,000 /долоон зуун арван хоёр сая/ төгрөгийг хот тохижилтын бусад зардлаас холбогдох хууль, журамд нийцсэнийг үндэслэн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /Н.Наранбаатар/-т, тохижилтын ажлын үр дүнд бий болсон хөрөнгийг Нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /М.Баяраа/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                              Д.СУМЪЯАБАЗАР