Ажлын хэсэг байгуулах тухай

2021-04-19 09:00:27

2021 оны 04 сарын 19-ний өдөр                                         Дугаар А/292                                        Улаанбаатар хот 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/09, 02/10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цагийн хязгаартай ажиллах авто машингүй гудамж, талбайн судалгааг гарган төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

     2.Дээрх чиг үүргийг хэрэгжүүлэн ажлын явц, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч (Ж.Сандагсүрэн)-д, төслийн дагуу хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж гүйцэтгэхийг нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК” ХХК (Л.Тэмүүжин)-д тус тус үүрэг болгосугай.

 

           

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                  Д.СУМЪЯАБАЗАР