Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян зохион байгуулах тухай

2021-04-15 09:40:33

2021 оны 04 сарын 15-ны өдөр                                            Дугаар А/291                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн

аян зохион байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “е”, 29.1.6 “а”, 29.2 дах хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дах хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/11 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Нийслэлийн Ажил олгогч эздийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 оны хамтын хэлэлцээрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлэх, хяналт тавих, олон нийтэд сурталчлах аяныг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулсугай.

 

   2.Хөдөлмөрийн аюулгүй, байдал эрүүл ахуйн аян зохион байгуулахад шаардагдах хавсралтад тусгагдсан 20,000,000 (хорин сая) төгрөгийг Нийслэлийн 2021 оны төсөвт батлагдсан “Бүх нийтийн бүрэн, бүтээмжтэй, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ”-ний зардлаас санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Аяныг нэгдсэн удирдлагаар ханган зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч (Ж.Сандагсүрэн)-д даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                    Д.СУМЪЯАБАЗАР