Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2021-04-15 09:15:04

2021 оны 04 сарын 15-ны өдөр                                           Дугаар А/285                                        Улаанбаатар хот 

 

 

 

 

Захирамжид өөрчлөлт

оруулах тухай

 

 

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05/16 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/37 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан жагсаалтын 8, 11, 12, 13, 14-т заасан төсөл, арга хэмжээ, 2 дугаар хавсралтаар батлагдсан жагсаалтын 1, 2-т заасан төсөл, арга хэмжээнд оруулсан өөрчлөлтийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.

 

    2.Энэхүү захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцсэнийг үндэслэн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т, захирамжийн хавсралтын 1, 2, 3 дугаарт заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ (Б.Мөнхбат)-т, 4-т заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж)-т, 5-т заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Боловсролын газар (Ж.Гантулга)-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т даалгасугай.

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                     Д.СУМЪЯАБАЗАР