Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай

2021-04-02 09:25:58

2021 оны 04 сарын 02-ны өдөр                                            Дугаар А/250                                      Улаанбаатар хот 

 

 

 

 

 

Газрын зөрчил арилгах арга

хэмжээний тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “л”, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.5, 39 дүгээр зүйлийн 39.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 20 дугаар зүйлийн 20.2.2, 23 дугаар зүйлийн 23.3.5, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.4, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, Xот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 30, 2020 оны 02/09 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 9.4.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсугай.

 

     2.Энэ захирамж гарсантай холбогдуулан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай.

 

      2.1.Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа хавсралтад дурдсан байршлуудад үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдэл хүргүүлэх, орчны аюулгүй байдлыг хангах, зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (А.Энхманлай)-нд;

 

      2.2.Газар чөлөөлөх ажилд дэмжлэг үзүүлж, хэв журам сахиулж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал)-т;

 

      2.3.Газрын зөрчил арилгах, газар чөлөөлөхөөр батлагдсан байршлуудын гудамж тус бүрд авто зам, явган хүний зам, тохижилтын нэгдсэн зураг төслийг боловсруулж, батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар (Ц.Тулга)-т;

 

      2.4.Тохижилтын ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (Т.Гантөмөр)-нд;

 

      2.5.Зөрчил арилгах, газар чөлөөлөхөөр тусгагдсан байршлуудад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, дүгнэлт гарган, холбогдох арга хэмжээ авахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун)-т;

 

      2.6.Газрын зөрчил арилгах арга хэмжээг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хариуцан зохион байгуулах үүрэг бүхий салбар “Ажлын хэсэг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, нэгдсэн удирдлагаар хангах, газар чөлөөлөх, зөрчил арилгах ажилд шаардлагатай шийдвэрийг тухай бүр гаргаж, шуурхай зохион байгуулалт хийх, чөлөөлөгдсөн нийтийн эдэлбэрийн газрын хамгаалалт, арчилгааг хариуцаж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

     3.Энэ ажлын хүрээнд газар чөлөөлөхөд шаардагдах хөрөнгийг газрын хянан баталгааны зардал болон холбогдох бусад эх үүсвэрээс тухай бүрд гарсан шийдвэрийг үндэслэн санхүүжүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

      4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын явц, үр дүнг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч (Ж.Сандагсүрэн)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                 Д.СУМЪЯАБАЗАР