Эрх шилжүүлэх тухай

2021-04-08 09:00:31

2021 оны 04 сарын 08-ны өдөр                                        Дугаар А/264                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн төвлөрсөн хогийн цэгүүдэд ашиглагдаж байгаа бульдозерууд эвдэрч хэвийн үйл ажиллагаа алдагдан улмаар цар тахал дэгдэх, гал гарах эрсдэл үүссэнтэй холбогдуулан Төвлөрсөн хогийн цэгт хог түрж хөрсөөр дарж булах зориулалтын бульдозер худалдан авах ажиллагааны эрхийг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга (Б.Мөнхцэцэг)-т шилжүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг даалгасугай.

 

         2.Төвлөрсөн хогийн цэгт хог түрж хөрсөөр дарж булах зориулалтаар бульдозер худалдан авахад шаардагдах зардлын хэмжээг хавсралтаар баталсугай.

 

        3.Энэхүү захирамжийн хавсралтад заасан бульдозерыг худалдан авахад шаардлагатай 435,000,000.0 (дөрвөн зуун гучин таван сая) төгрөгийг Хот тохижилтын бусад зардлаас гаргаж, холбогдох хууль, журмын дагуу санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (Т.Гантөмөр)-нд, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т   тус тус даалгасугай.

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                         Д.СУМЪЯАБАЗАР