Газар эзэмших эрх олгох тухай

2021-04-06 09:15:05

2021 оны 04 сарын 06-ны өдөр                                          Дугаар А/263                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 04 дүгээр сарын 03, 2020 оны 05 дугаар сарын 22, 08 дугаар сарын 11-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 8 (найм) иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших эрх олгосугай.

 

          2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (А.Энхманлай)-нд даалгасугай.

 

           3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж тухай" Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 400 дугаар захирамжийн "Мон ит Булгиар" ХХК-д, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай" нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 581 дүгээр захирамжийн Газрын тосны газарт, "Газар эзэмших эрх олгох тухай" Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/203 дугаар захирамжийн Э.Мөнх-Ирээдүй, Э.Хатантуул, П.Эрдэнэбат, Ш.Наранмандах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны А/417 дугаар захирамжийн Түндэв Лхагвадорж нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                                  Д.СУМЪЯАБАЗАР