Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг, талбайн хэмжээ өөрчлөх тухай

2021-04-06 09:10:42

2021 оны 04 сарын 06-ны өдөр                                             Дугаар А/262                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн зориулалт,

хаяг, талбайн хэмжээ өөрчлөх тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2021 оны 03 дугаар сарын 04, 10-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 5 (тав) аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байгаа газрын хаяг, талбайн хэмжээ, зориулалтыг өөрчилсүгэй.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (А.Энхманлай)-нд даалгасугай.            

          

        3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2004 оны 557 дугаар захирамжийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 91 дүгээр захирамжийн "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК, "Газар эзэмших, ашиглах эрх эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/548 дугаар захирамжийн "Макс-Импекс" ХХК, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/938 дугаар захирамжийн "Улаан царам" ХХК, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/152 дугаар захирамжийн "Говьхангай мебель" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                      Д.СУМЪЯАБАЗАР