Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай

2021-04-06 09:00:29

2021 оны 04 сарын 06-ны өдөр                                           Дугаар А/260                                      Улаанбаатар хот 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2021 оны 03 дугаар сарын 04, 10-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 15 (арван тав) иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгосугай.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (А.Энхманлай)-нд даалгасугай.

 

        3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 157 дугаар захирамжийн иргэн Очирбат Долгорсүрэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/368 дугаар захирамжийн “Эскон” ХХК, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны А/469 дүгээр захирамжийн “Аргал Ойл” ХХК, Багануур дүүргийн Засаг даргын 2019 оны А/324 дүгээр захирамжийн иргэн Наранбаяр Мөнхтулга, Багануур дүүргийн Засаг даргын 2020 оны А/333 дугаар захирамжийн иргэн Туяа Батдорж нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                       Д.СУМЪЯАБАЗАР