Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай

2021-04-05 09:10:55

2021 оны 04 сарын 05-ны өдөр                                          Дугаар А/254                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ,

зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай

  

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 06 дугаар сарын 12, 10 дугаар сарын 22, 2021 оны 03 дугаар сарын 04, 10-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 13 /арван гурав/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэрийг өөрчилсүгэй.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.           

          

    3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн Баянгол дүүргийн наян долоо дугаар цэцэрлэг ТБАГУТҮГ, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/245 дугаар захирамжийн иргэн Самбуу Отгон, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/701 дүгээр захирамжийн "Бөмбөөлэй микки цэцэрлэг", "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/234 дүгээр захирамжийн иргэн Аюуш Уртнасан, "Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/245 дугаар захирамжийн иргэн Хурга Дашдэлэг, "Газар эзэмших эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/726 дугаар захирамжийн иргэн Норолхоо Мөнгөнхөлөг, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/102 дугаар захирамжийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн далан нэгдүгээр цэцэрлэг, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/525 дугаар захирамжийн иргэн Чадраабал Туул, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/19 дүгээр захирамжийн иргэн Дамдинсүрэн Таванжин, “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/147 дугаар захирамжийн “Индэрт” ХХК, “Газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/385 дугаар захирамжийн "Дэлгэрэх таван чандмань" ХХК, "Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/612 дугаар захирамжийн Цэрэндаш Оюун нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                                      Д.СУМЪЯАБАЗАР