Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2021-04-05 09:05:36

2021 оны 04 сарын 05-ны өдөр                                          Дугаар А/253                                         Улаанбаатар хот 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Мэргэжлийн зөвлөл”-ийн 2021 оны 02 дугаар сарын 08, 03 дугаар сарын 04, 10-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 21 (хорин нэг) иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

   2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (А.Энхманлай)-нд даалгасугай.

 

   3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181 дүгээр захирамжийн иргэн Махзана Буниа, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжийн иргэн Сэнгээ Цолмон, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/05 дугаар захирамжийн иргэн А.Жанболат, Ж.Өмөрзаг, "Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/246 дугаар захирамжийн "Техник хаус" ХХК, "Техник хаус" ХХК, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/446 дугаар захирамжийн "Магнай трейд" ХХК, "Газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/798 дугаар захирамжийн иргэн Ганбат Бүүвэйхүү, "Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/955 дугаар захирамжийн иргэн Начинцогт Пүрэвцогт, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/775 дугаар захирамжийн иргэн Энхтүвшин Бямбасүрэн, Энхтүвшин Бямбасүрэн, Энхтүвшин Бямбасүрэн, Энхтүвшин Бямбасүрэн, Энхтүвшин Бямбасүрэн, Энхтүвшин Бямбасүрэн, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/855 дугаар захирамжийн иргэн Самданринчин Сайнсүрэн, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн иргэн Батбаяр Орхон, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/194 дүгээр захирамжийн "Жаргалант чандмань" ХХК, "Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/614 дүгээр захирамжийн "Монгол түлхүүр" ХХК, "Газар эзэмших эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/675 дугаар захирамжийн иргэн Цэдэндорж Гансүх, Цэдэндорж Ганзориг, "Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/688 дугаар захирамжийн "Монос фарм трейд" ХХК, "Газар эзэмших эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/902 дугаар захирамжийн иргэн Болд Ичинхорлоо нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                   Д.СУМЪЯАБАЗАР