Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай

2021-04-05 09:00:35

2021 оны 04 сарын 05-ны өдөр                                           Дугаар А/252                                        Улаанбаатар хот 

 

 

 

 

 

 

Цагийн хуваарьт өөрчлөлт

оруулах тухай

 

 

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.”в”, 29.1.6.”ж”, “л”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.7, 32.1.8, 34 дүгээр зүйлийн 34.2.2, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 78 дугаар тогтоол, 2021 оны 21 дүгээр хуралдааны тэмдэглэл, Улсын Онцгой комиссын 2021 оны 01 дүгээр тогтоолын 1 дүгээр заалт, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 18, 20, 21 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтад худалдаа, үйлчилгээ эрхлэгчид болон иргэдийг өргөнөөр хамруулах зорилгоор их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газруудын 7 хоногийн амралтын өдрийг 2021 оны 04 дүгээр сарын 10-ны Бямба, 11-ний Ням гарагт байхаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг дээр дурдсан үйл ажиллагаа эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгасугай.

 

    2.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (Т.Гантөмөр), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун), дүүргийн Засаг дарга нарт, иргэд олон нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул)-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

                                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                      XОТЫН ЗАХИРАГЧ                                   Д.СУМЪЯАБАЗАР