Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай

2021-04-15 09:10:27

2021 оны 04 сарын 15-ны өдөр                                             Дугаар А/284                                      Улаанбаатар хот 

 

 

 

 

 

 

Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн

хугацаа сунгах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “а”, 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 10 дугаар зүйлийн 10.1.5, Боловсролын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Үүсгэн байгуулагчдаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн нэгдүгээр хавсралтад дурдсан төрийн өмчийн цэцэрлэг, хоёрдугаар хавсралтад дурдсан төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг 5 жилээр сунгасугай.

 

   2.Энэ захирамжийн хавсралтад заасан байгууллагуудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасантай холбогдуулан гэрчилгээнд зохих бичилт хийж, баталгаажуулахыг нийслэлийн Боловсролын газар (Ж.Гантулга)-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                      Д.СУМЪЯАБАЗАР