Хөрөнгө гаргах тухай

2021-04-14 09:25:37

2021 оны 04 сарын 14-ний өдөр                                             Дугаар А/281                                    Улаанбаатар хот 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8, 32.1.10 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 91 дүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын 2021 оны 02 дугаар тогтоол, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 08 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалттай тэмцэх, хариу арга хэмжээ авах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодын хяналтын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж), нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун), нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал)-д үүрэг болгосугай.

 

    2.Үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах 202,373,500 (Хоёр зуун хоёр сая гурван зуун далан гурван мянга таван зуу) төгрөгийн зардлын тооцоог хавсралтаар баталж, Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Т.Оюунчимэг)-т зөвшөөрсүгэй.

 

    3.Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб, шалган нэвтрүүлэх хяналтын товчоодод ажиллаж буй алба хаагчдын хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, бусад шаардлагатай худалдан авах ажиллагааг холбогдох хууль журмын хүрээнд зохион байгуулан хуваарилж, тайлагнаж ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням)-т үүрэг болгосугай.

 

    4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч (Р.Чингис)-д даалгасугай.

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                                 Д.СУМЪЯАБАЗАР