Боловсрол сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай

2021-04-14 09:20:10

2021 оны 04 сарын 14-ний өдөр                                         Дугаар А/280                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Боловсрол сургалтын байгууллага

байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.6, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Цэцэрлэгийн хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шинээр ашиглалтад орсон цэцэрлэгт хавсралтад заасны дагуу улсын дугаар, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосугай.

 

    2.Шинээр ашиглалтад оруулсан цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож, цэцэрлэгийн удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газар (Ж.Гантулга)-т үүрэг болгосугай.

 

      3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч (Ж.Сандагсүрэн)-д даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                 Д.СУМЪЯАБАЗАР