Эрх шилжүүлэх тухай

2021-04-13 09:15:13

2021 оны 04 сарын 13-ны өдөр                                             Дугаар А/273                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Авто замын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 24.9 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, бусад ажлын жагсаалтыг хавсралтаар баталж, дүрмээр хүлээсэн үүргийн дагуу гүйцэтгэж, үр дүнг танилцуулж ажиллахыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ (Б.Галхүү)-т үүрэг болгосугай.

 

     2.Энэхүү захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай 4,454,700,000 (дөрвөн тэрбум дөрвөн зуун тавин дөрвөн сая долоон зуун мянга) төгрөгийг нийслэлийн 2021 оны төсөвт батлагдсан “Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээ, засвар, арчлалт, бусад зардал”-аас холбогдох хууль, журамд нийцсэнийг үндэслэн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын хөгжлийн газар (Г.Баярсайхан)-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                    Д.СУМЪЯАБАЗАР