Ерөнхий боловсролын сургуулийг өөрчлөн байгуулах тухай

2021-04-13 09:10:40

2021 оны 04 сарын 13-ны өдөр                                           Дугаар А/272                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ерөнхий боловсролын сургуулийг

өөрчлөн байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 28 дугаар зүйлийн 281.1.7, 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.6, 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Ерөнхий боловсролын сургуулийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс хавсралтад заасны дагуу бие даасан ерөнхий боловсролын 7, 89 дүгээр сургууль болгон хувааж өөрчлөн байгуулсугай.

 

      2.Шинээр байгуулагдсан 7, 89 дүгээр сургуулиудад холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгох, хууль тогтоомжийн дагуу сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн сургуулийн захирлыг томилохыг Хан-Уул дүүргийн Засаг дарга /Ж.Алдаржавхлан/-д, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т үүрэг болгосугай.

 

     3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэнд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                                    Д.СУМЪЯАБАЗАР