Ажилтан, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар авах арга хэмжээний тухай

2021-04-13 09:05:30

2021 оны 04 сарын 13-ны өдөр                                            Дугаар А/271                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ажилтан, албан хаагчдын нийгмийн баталгааг

хангах талаар авах арга хэмжээний тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.5, Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2, Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц хөтөлбөр”, 2019 оны 138 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”, Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 26 дугаар тушаалаар батлагдсан “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн нутгийн захиргааны болон өмчит байгууллагын ажилтан, албан хаагчдын нийтлэг баталгааг хангах чиг үүргийн хүрээнд орон байраар хангагдахад нь дэмжлэг үзүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Т.Оюунчимэг), “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК (М.Говьсайхан) нарт даалгасугай.

 

     2.Шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийн асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар Санхүү төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т үүрэг болгосугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч (Ж.Сандагсүрэн)-д даалгасугай.

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                          Д.СУМЪЯАБАЗАР