Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга, байгууламж хасах тухай

2021-04-14 09:05:02

2021 оны 04 сарын 14-ний өдөр                                          Дугаар А/277                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Нийслэлийн өмчийн бүртгэлээс

барилга, байгууламж хасах тухай

 

 

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2.“а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 4.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 25 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Нийслэлийн ерөнхий боловсролын 74 дүгээр сургуулийн балансад бүртгэлтэй нийт 24,648,572 /хорин дөрвөн сая зургаан зуун дөчин найман мянга таван зуун далан хоёр/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий хавсралтад дурдсан барилгыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хассугай.

 

   2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /М.Баяраа/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                        Д.СУМЪЯАБАЗАР