Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай

2021-03-30 10:35:36

2021 оны 03 сарын 30-ны өдөр                                            Дугаар А/233                                        Улаанбаатар хот 

 

 

 

Хөрөнгө балансаас балансад

шилжүүлэх тухай

 

 

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2.”а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 5.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын балансад бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж буй нийт 48,438,539 (дөчин найман сая дөрвөн зуун гучин найман мянга таван зуун гучин ес) төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий хавсралтад заасан 3 худгийн барилгыг Жаргалант тосгоны балансад шилжүүлэхийг нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар (Д.Баянбат)-т зөвшөөрсүгэй.

 

    2.Хавсралтад заасан 3 худгийг зохих журмын дагуу бүртгэн авч, өмчийн ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Жаргалант тосгоны захирагчийн ажлын алба (Б.Мягмарсүрэн)-д үүрэг болгосугай.

 

   3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН  ЗАХИРАГЧ                                 Д.СУМЪЯАБАЗАР