Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2021-03-30 10:15:16

2021 оны 03 сарын 30-ны өдөр                                        Дугаар А/229                                           Улаанбаатар хот 

 

 

 

 

 

Хөрөнгө оруулалтын ажлыг

зохион байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 14.4, 40 дүгээр зүйл, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Авто замын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 24.9 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх Замын ус зайлуулах шугам, худгийн засвар, өргөтгөлийн ажлын жагсаалтыг хавсралтаар баталж, уг төсөл, арга хэмжээг дүрмээр хүлээсэн үүргийн дагуу гүйцэтгэж, үр дүнг танилцуулж ажиллахыг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /Л.Ариунтуяа/-т үүрэг болгосугай.

 

    2.Энэхүү захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Наранбаатар/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Г.Баярсайхан/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /М.Баяраа/-т даалгасугай.

 

    3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/114 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                   Д.СУМЪЯАБАЗАР