Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор зарим ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэх тухай

2021-03-29 09:05:04

2021 оны 03 сарын 29-ний өдөр                                             Дугаар А/225                                      Улаанбаатар хот

 

 

 

Төрийн бус байгууллага, мэргэжлийн

холбоодоор зарим ажил, үйлчилгээг

гүйцэтгүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн зарим үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх төрийн бус байгууллагыг хавсралтаар баталсугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс (И.Баатархүү)-т, “Зорилтот бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүлэх, сургалт” төсөлд шаардагдах 2,000,000 (хоёр сая) төгрөгийг нийслэлийн 2021 оны төсөвт тусгасан “Нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлж, халамжаас хөдөлмөрт арга хэмжээ”-ний зардлаас гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

        3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох дүрэм, журмыг чанд баримтлан, явц, дүнг тухай бүр танилцуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Т.Оюунчимэг)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                   Д.СУМЪЯАБАЗАР