Захиалагчийн хяналт тавих тухай

2021-03-25 10:15:34

2021 оны 03 сарын 25-ны өдөр                                           Дугаар А/215                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Захиалагчийн хяналт тавих тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 34 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх Барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталж, уг төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар (Б.Мөнхбат)-т үүрэг болгосугай.

 

     2.Энэхүү захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                    Д.СУМЪЯАБАЗАР