Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2021-03-25 10:00:37

2021 оны 03 сарын 25-ны өдөр                                           Дугаар А/212                                       Улаанбаатар хот 

 

 

 

 

 

 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг

шинэчлэн батлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох талаар магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, Ажлын хэсгийн ажиллах журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

       2.Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Ажлын хэсгийн ахлагчид үүрэг болгосугай.

 

     З.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн A/172 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Д.СУМЪЯАБАЗАР