Боловсрол сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай

2021-03-25 09:55:46

2021 оны 03 сарын 25-ны өдөр                                          Дугаар А/211                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Боловсрол сургалтын байгууллага

байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.6, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Сургууль, цэцэрлэгийн хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгүүдэд хавсралтад заасны дагуу улсын дугаар, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосугай.

 

        2.Шинээр ашиглалтад оруулсан сургууль, цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /М.Баяраа/-т, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож, сургууль, цэцэрлэгийн удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т үүрэг болгосугай.

 

        3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /Ж.Сандагсүрэн/-д даалгасугай.

 

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                                 Д.СУМЪЯАБАЗАР