Гэр оронгүй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай

2021-03-25 09:50:42

2021 оны 03 сарын 25-ны өдөр                                           Дугаар А/210                                         Улаанбаатар хот 

 

 

 

 

 

Гэр оронгүй иргэдийн талаар

авах арга хэмжээний тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийгмийн халамжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2, 19 дүгээр зүйлийн 19.4, 23 дугаар зүйлийн 23.1, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2020 оны А/58 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Шинэ коронавирусийн /ковид-19/ халдвараас урьдчилан сэргийлэх, аливаа эрсдэлийг бууруулах зорилгоор нийслэл хотод амьдарч байгаа гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулах, түр байршуулах үйлчилгээнд хамруулах арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Нийгмийн халамжийн газар /Б.Мөнхбаяр/-т, Нийслэлийн Нийгмийн хамгааллын тусгай төв /Г.Цэрэндулам/-д тус тус даалгасугай.

 

     2.Гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг түр байршуулах үйлчилгээнд хамруулахад шаардагдах 227,992,500 /хоёр зуун хорин долоон сая есөн зуун ерэн хоёр мянга таван зуун/ төгрөгийг хавсралтаар баталж, түр байршуулах үйлчилгээний зардалд 219,480,000 /хоёр зуун арван есөн сая дөрвөн зуун наян мянган/ төгрөгийг нийслэлийн 2021 оны төсөвт тусгасан “Нийгмийн халамжийн сан”-гийн зардлаас 8,512,500 /найман сая таван зуун арван хоёр мянга таван зуун/ төгрөгийг “Нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлж, халамжаас хөдөлмөрт арга хэмжээ”-ийн зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Наранбаатар/-т зөвшөөрсүгэй.

      

         3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /Ж.Сандагсүрэн/-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                                  Д.СУМЪЯАБАЗАР