Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай

2021-03-25 09:35:56

2021 оны 03 сарын 25-ны өдөр                                             Дугаар А/207                                       Улаанбаатар хот 

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрхийн

талбайн хэмжээ, зориулалт, байршил,

нэр өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Мэргэжлийн зөвлөл”-ийн 2021 оны 02 дугаар сарын 08, 09-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 7 (долоо) иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэрийг өөрчилсүгэй.

 

     2.Захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (А.Энхманлай)-нд даалгасугай.

          

   3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамжийн “Хөнгөн бетон” ХХК, “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 167 дугаар захирамжийн “Монгол шуудан” ТӨҮГ, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамжийн “Гамабат” ХХК, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/936 дугаар захирамжийн "Одкон" ХХК, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/234 дүгээр захирамжийн Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм ШБ, "Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/422 дугаар захирамжийн Нийслэлийн Орон сууцны корпораци ХК, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/1344 дүгээр захирамжийн иргэн Намсрай Нарантуяад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                   Д.СУМЪЯАБАЗАР