Ажлын хэсэг байгуулах тухай

2021-03-22 10:25:25

2021 оны 03 сарын 22-ны өдөр                                    Дугаар А/197                                               Улаанбаатар хот 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/11, 2020 оны 02/12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

 

      2.Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага зэрэг бусад урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдтэй нийцүүлэн боловсруулах, ажлын явц, үр дүнг тогтмол тайлагнаж ажиллахыг Ажлын хэсэгт үүрэг болгосугай.

 

     3.Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулахтай холбогдуулан шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгааг цаг тухайд нь гарган өгч, хамтран ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын дарга нар болон дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

    4.Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулах ажлын явцад захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч (Ж.Сандагсүрэн)-д даалгасугай.

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                                  Д.СУМЪЯАБАЗАР