Захиалагчийн хяналт тавих тухай

2021-03-22 09:40:00

2021 оны 03 сарын 22-ны өдөр                                             Дугаар А/189                                       Улаанбаатар хот 

 

 

 

 

 

Захиалагчийн хяналт тавих тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 34 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх Барилга, байгууламжийн газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж паспортжуулах ажлыг хавсралтаар баталж, уг төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар (Ц.Тулга)-т үүрэг болгосугай.

 

     2.Энэхүү захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т даалгасугай.

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                   Д.СУМЪЯАБАЗАР