Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2021-03-22 09:35:45

2021 оны 03 сарын 22-ны өдөр                                          Дугаар А/188                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

Хөрөнгө оруулалтын ажлыг зохион

байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 312 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэл” төслийн зохиогчийн хяналтын зардлыг хавсралтаар баталсугай.

 

     2.Энэхүү захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай 39,200,000 (гучин есөн сая хоёр зуун мянга) төгрөгийг “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2021 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын II.Г.2-т батлагдсан “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн зөвлөх үйлчилгээ, зохиогчийн хяналтын зардал”-аас холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

    3.Энэхүү захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын хөгжлийн газар (Г.Баярсайхан)-т даалгасугай.

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                                      Д.СУМЪЯАБАЗАР