Хөрөнгө гаргах тухай

2021-03-22 09:15:09

2021 оны 03 сарын 22-ны өдөр                                          Дугаар А/184                                         Улаанбаатар хот 

 

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8, 32.1.10 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 238 дугаар тогтоол, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, нийслэлийн Онцгой комиссын даргын 2021 оны 08 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дархлаажуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (Т.Гантөмөр), нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж), нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун), нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал)-т үүрэг болгосугай.

 

     2.Үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах 180,320,570 (нэг зуун наян сая гурван зуун хорин мянга таван зуун дал) төгрөгийн зардлыг хавсралтаар баталж нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Т.Оюунчимэг)-т зөвшөөрсүгэй.

 

    3.Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб, авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын товчоонд ажиллаж буй алба хаагчдын хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис худалдан авах ажиллагааг холбогдох хууль журмын хүрээнд зохион байгуулан хуваарилж, тайлагнаж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням)-т үүрэг болгосугай.

 

    4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч (Р.Чингис)-д даалгасугай.

 

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                       Д.СУМЪЯАБАЗАР