Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах тухай

2021-03-22 09:10:46

2021 оны 03 сарын 22-ны өдөр                                              Дугаар А/183                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Олон улсын чанарын удирдлагын

тогтолцоо нэвтрүүлэх ажлыг

зохион байгуулах тухай

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Байгууллагын сайн засаглалыг хөгжүүлэх, цахим засаглалыг нэвтрүүлэх, дотоод удирдлага хяналтын тогтолцоог сайжруулах замаар төрийн үйлчилгээний хүртээмжийг иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх зорилгоор чанарын менежментийн олон улсын стандартын нэвтрүүлэх байгууллага, шаардагдах төсвийг хавсралтаар баталсугай.

 

        2.Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажлын зардал 93,500,000.0 (ерэн гурван сая таван зуун мянга) төгрөгийг нийслэлийн 2021 оны төсөвт тусгасан “Хотын индекс тооцож сайжруулах үе шаттай арга хэмжээ”-ний зардлаас санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

     3.Энэ захирамжийн хавсралтад заасан арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, үйл явц, үр дүнд хяналт тавьж, тухай бүр танилцуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Т.Оюунчимэг)-т даалгасугай.

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                               Д.СУМЪЯАБАЗАР