“Болзолт уралдаан зарлах тухай”

2021-03-22 09:05:54

2021 оны 03 сарын 22-ны өдөр                                         Дугаар А/182                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

“Болзолт уралдаан зарлах тухай”

 

 

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/11 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           

    1.Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цахим засаглалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх замаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг сайжруулах, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх зорилгоор “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааны удирдамжийг нэгдүгээр, болзолт уралдааныг батлагдсан удирдамжийн дагуу дүгнэж, шалгаруулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар, шаардагдах төсвийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

     2.Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдаан зохион байгуулах зардал 132,220,000 (нэг зуун гучин хоёр сая хоёр зуун хорин мянга) төгрөгийг нийслэлийн 2021 оны төсөвт тусгасан “Хотын индекс тооцож сайжруулах үе шаттай арга хэмжээ”-ний зардлаас санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т зөвшөөрсүгэй.

           

    3.Болзолт уралдааныг удирдамжийн дагуу зохион байгуулахыг Ажлын хэсэгт, уг арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул)-т, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

           

    4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Т.Оюунчимэг)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                           Д.СУМЪЯАБАЗАР