Газар эзэмших, ашиглах эрх баталгаажуулах тухай

2021-03-22 09:00:07

2021 оны 03 сарын 22-ны өдөр                                          Дугаар А/181                                        Улаанбаатар хот 

 

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрх

баталгаажуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 44.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 12 дугаар сарын 30, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 15 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгосугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (А.Энхманлай)-нд даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/165 дугаар захирамжийн нийслэлийн Боловсролын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны А/80 дугаар захирамжийн “Мобиком” ХХК, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны А/117 дугаар захирамжийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                Д.СУМЪЯАБАЗАР