Захиалагчийн хяналт тавих тухай

2021-03-19 09:20:56

2021 оны 03 сарын 19-ний өдөр                                       Дугаар А/180                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

Захиалагчийн хяналт тавих тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/11 дүгээр тогтоол, 2021 оны 03/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр он дамжин санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталж, уг төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар (Б.Мөнхбат)-т үүрэг болгосугай.

 

     2.Энэхүү захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т даалгасугай.

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                            Д.СУМЪЯАБАЗАР