Тээврийн хэрэгсэл балансаас балансад шилжүүлэх тухай

2021-01-04 09:00:42

2021 оны 01 сарын 04-ний өдөр                                             Дугаар А/02                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл балансаас

балансад шилжүүлэх тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2“а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 5.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй нийт 72,725,000 /далан хоёр сая долоон зуун хорин таван мянган/ төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг балансаас балансад шилжүүлж, данс бүртгэлээсээ хасахыг Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс /А.Алтансүх/, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар /И.Баттөгс/, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар /Н.Энхболд/-т тус тус зөвшөөрсүгэй.

 

        2.Тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу бүртгэн авч, өмчийн ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар /Д.Төмөрбаатар/, Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар Нэг ОНӨААТҮГ /Д.Өлзийдэмбэрэл/, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс /Д.Бэхбаяр/-т үүрэг болгосугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /М.Баяраа/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                       ЗАХИРАГЧ                                                   Д.СУМЪЯАБАЗАР