Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа амралтын газар, жуулчны баазуудад стандартын үзлэг зохион байгуулах тухай

2020-07-27 08:00:18

2020 оны 07 сарын 27-ны өдөр                                            Дугаар А/997                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт

үйл ажиллагаа эрхэлж байгаа амралтын газар,

жуулчны баазуудад стандартын үзлэг зохион 

байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.е, 29.1.6.а, 29.1.6 л, 29.2, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.2.1, Аялал жуулчлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 167 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/249 дүгээр түр журам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоол, Нийслэлийн Онцгой комиссын 11 дүгээр хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа амралтын газар, жуулчны баазуудыг үзлэг, шалгалтад хамруулах ажлыг 2020 оны  07 дугаар сарын 27-31-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулахыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар /С.Батбаатар/-т даалгасугай.

 

      2.Үзлэг, шалгалтыг зохион байгуулах удирдамжийг нэгдүгээр,  шаардагдах төсвийг хоёрдугаар хавсралт ёсоор баталсугай.

 

      3.Удирдамжид дурдсан албан хаагчдыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцуулж ажиллуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/,  Нийслэлийн Байгаль орчны газар /Э.Баттулга/, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар /Д.Ядамдорж/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/-д тус тус үүрэг болгосугай.

 

      4.Үзлэг, шалгалтыг зохион байгуулахад шаардагдах төсөв 4,654,400 /дөрвөн сая зургаан зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөгийг Зүүн хойд азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

                                   

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                               БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                               НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                     Ж.БАТБАЯСГАЛАН