БНХАУ- ын Ченгдү хотод албан томилолтоор ажиллуулах тухай

2014-11-03 00:00:00
2014 оны 11 сарын 03 өдөр                                                                             дугаар А/932                                                                             Улаанбаатар хот
 
 
БНХАУ- ын Ченгдү хотод албан
томилолтоор ажиллуулах тухай


 
            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “з”, 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.БНХАУ-ын Ченгдү хотод болох “WeGO буюу Дэлхийн цахим засаглалын хотуудын Холбоо”-ны 3 дугаар ерөнхий чуулга уулзалтад Гүйцэтгэх хорооны гишүүнээр оролцож санал өгөх, Эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуур үзүүлэлтийг тооцоолох системээр иргэдийг нээлттэй мэдээллээр хангах номинацид нэр дэвшин оролцож, илтгэл тавих зорилгоор нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий, Төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Болормаа, Иргэд хүлээн авах төвийн дарга О.Мөнх-Оргил, Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Ч.Цагаанчулуун нарыг 2014 оны 11 дүгээр сарын 02-ноос 07-ны өдрүүдэд томилон ажиллуулсугай.
 
            2.Холбогдох зардал болох 5 005 600 /Таван сая таван мянга зургаан зуу/ төгрөг, 3 200 /Гурван мянга хоёр зуу/ ам.долларыг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
            3.Албан томилолтын тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор нийслэлийн Удирдлагын зөвлөлд танилцуулж, хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Б.Бат-Өлзийд үүрэг болгосугай.
 
 
 
 
                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                           БӨГӨӨД УЛААНБААТАР
                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ-ҮҮЛ