Дэлхийн хот-Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос “Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн харъяа газар, хороодыг нийслэлийн өндөр хурдны нэгдсэн сүлжээнд холбох” ний


2011-11-28 21:58:38

Огноо : 2011 оны 06 дугаар сарын 24-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: ДХС
Тендер шалгаруулалтын дугаар: 11/02

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос “Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн харъяа газар, хороодыг нийслэлийн өндөр хурдны нэгдсэн сүлжээнд холбох” нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ:

1. “Тоног төхөөрөмж нийлүүлэлт, суурилуулалт” багц ДУГААР: ДХС-11/02/01
2. “Сүлжээний нэгдсэн удирдлагын систем нийлүүлэлт, суурилуулалт” багц ДУГААР: ДХС-11/02/02
3. “Баянзүрх дүүрэгт сүлжээ байгуулах, суурилуулах” багц ДУГААР: ДХС-11/02/03
4. “Сонгинохайрхан дүүрэгт сүлжээ байгуулах, суурилуулах” багц ДУГААР: ДХС-11/02/04
5. “Хан-Уул дүүрэгт сүлжээ байгуулах, суурилуулах” багц ДУГААР: ДХС-11/02/05
6. “Сүхбаатар дүүрэгт сүлжээ байгуулах, суурилуулах” багц ДУГААР: ДХС-11/02/06
7. “Сүлжээний тоног төхөөрөмжийн тохируулга, мониторинг хийх” багц ДУГААР: ДХС-11/02/07

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 1.5% төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2011 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн, 11 цаг 30 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-9, Бага тойруу -15160, “Хангарьд ордон”-ны 7 давхар, “Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар”, 704 тоот өрөө, Төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга С.Батзориг, Холбоо барих утасны дугаар: 11-33-08-99, Факс: 11-33-08-14
 
Сурталчилгаа