Дэлхийн хот-Улаанбаатар

Үнэлгээний хороо байгуулах тухай


2012-06-26 09:49:17

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.1, 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Японы Нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй Олон нийтийн оролцоотойгоор гэр хорооллын бичил дэд бүтцийг хөгжүүлэх төслийн хоёр дахь шатны хүрээнд “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт баригдах нийтийн бие засах газрын барилга угсралт”-ын ТР099673//Р2-СТ гэрээт ажлын гүйцэтгэгч компанийг шалгаруулах дотоодын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”, "Дэлхийн банкны сонгон шалгаруулалтын удирдамж"-ын дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, танилцуулахыг Үнэлгээний хороо (Ч. Бат)-нд даалгасугай.
  3. Ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах төслийг удирдах нэгж (Л.Бадамхорлоо)-д даалгасугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
05 дугаар сарын 04-ны өдрийн
307 дугаар захирамжийн хавсралт

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Дарга:                                     Ч.Бат                                     Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Гишүүд:                                  Т.Энх-Амгалан                    Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн Хогийн сав, нийтийн бие засах газар, хөрсний бохирдол хариуцсан мэргэжилтэн
                                                 Д.Булган                              
Чингэлтэй дүүргийн Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга
                                                 Ш.Туухайжин                      “Улаанбаатар сан” ХХК-ийн орлогч захирал
                                                 Н.Итгэл                                
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжпийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
                                                 Б.Энхбилэг                          
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн
Нарийн бичгийн
дарга                                      Б.Нямсүрэн                        
Төслийг удирдах нэгжийн нийгмийн ахлах ажилтан /нүүлгэн суурьшуулалтын мэргэжилтэн/