Үүрэг даалгавар

2018-12-13
2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Шинэ жилийн баярыг угтаж гудамж талбайн хог, цэвэрлэгээний ажил болон дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээг зохион байгуулах, баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажлуулж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүдийн Засаг дарга нар, Хот тохижилтын газар/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Баярын өдрүүдэд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цагийн хуваарь зэрэгт Захирагчийн ажлын алба хяналт тавих. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14
3 Баяраар өдрүүдэд үйлчилгээний газруудын хоол, хүнсний чанар аюулгүй байдлыг хангуулах, пиротехникийн хэрэгсэлийн худалдаалалтанд хяналт тавих. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Дүүргүүд/ 14
4 Нийслэлийн 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг боловсруулж, батлуулан холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж, энэ онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэх ажлуудыг олон нийтэд мэдээлэх, зар хүргэх ажлуудыг зохион байгуулах. /НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны газар, НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс, Хэрэгжүүлэгч агентлагууд/ 14
5 Төсвийн орлогын төлөвлөгөөг тасалдуулсан байгууллагууд он дуустал үйлдэж буй хугацаанд ажлаа эрчимжүүлэн, төсөвт төвлөрүүлэх орлогын дутууг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор төвлөрүүлэн ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийтийн Тээврийн газар, Нийслэлийн Газрын алба, нийслэлийн Байгаль орчны газар, УБ хотын зам засвар арчлалт НӨҮГ, Чингэлтэй дүүрэг/ 14
6 Төсвийн тухай хуулийн дагуу 2019 оны төсвийн төслөө дүүргийнхээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хурлын дэд хороо, намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлж төсвөө батлуулж ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар/ 14
7 Төсвийн байгууллагын бүртгэлийн данснаас хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын гүйлгээг 12 дугаар сарын 21-ний өдрийн 18:00 цаг хүртэл, урсгал зарлагын гүйлгээг 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 18:00 цагаас гүйлгээ хаагдах тул цалин, нийгмийн даатгалын шимтгэл, тогтмол болон ашиглалтын зардлын гүйлгээг нэн тэргүүнд гаргаж өр, авлагагүй гарах тал дээр анхаарч ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14
8 Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхлэх гэж байгаатай холбогдуулан хүүхдүүдийг гэнтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах. /Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргүүд/ 14
9 Нийслэлийн нийт байгууллагууд тайлант онд төлөвлөсөн ажлуудаа үлдэж байгаа хугацаанд гүйцэтгэж дуугах, ажилтан, албан хаагчдынхаа үр дүнг дүгнэж, дотоод тайлангийн хурлаа зохион байгуулж ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14
10 Иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэнд тавих хяналтыг сайжруулах, төрийн албан хаагчдын ажлын харицлага, байгууллагын соёл, дэг журмыг сахиулах, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг дээшлүүлэхэд анхаар ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14
11 Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэл явуулах тухай” А/1107 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэлийг 2019 оны 01 дүгээр сарын 04-21-ны өдрүүдэд зохион байгуулах тул хэрэгжилтийг хангаж ажиллах. /Дүүргүүдийн Засаг дарга нар, Нутгийн захиргааны байгууллагууд/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР