Үүрэг даалгавар

2017-05-08
2017 ОНЫ 05 ДҮГЭЭР САРЫН 08-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Бүх нийтээр мод тарих өдрөөр хийх ажлын бэлтгэлийг хангуулж, энэ ажилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй хамруулж зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар/ 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
2 Хүүхдийн зуслангийн бэлтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудын оролцоотой ажлын хэсгийг байгуулж, бэлтгэлийг газар дээр нь үзэж шалган дүгнэлтийг Нийслэлийн удирдлагуудад танилцуулах. /Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар/ 14
3 “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14
4 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдах “Улаанбаатар” олон улсын марафон бүх нийтийн гүйлтэнд нийт байгууллагууд идэвхитэй оролцох. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14
5 2016-2017 оны өвөлжилтийн дүн, тайланг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, ирэх оны өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж батлуулах. /Захирагчийн ажлын алба/ 14
6 2017 онд нийслэлд хийгдэх зам, инженерийн байгууламжийн бүтээн байгуулалт, засварын ажилтай холбоотойгоор авто замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэдэд байнга урьдчилан мэдээлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Авто замын хөгжлийн газар/ 14
7 Газар чөлөөлөлт, тохижилтын ажлаар телевизийн нэвтрүүлэг бэлтгэх. /Захирагчийн ажлын алба, нийслэлийн Газрын алба, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс/ 14
8 Нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд, сурталчлах, тайлагнах зорилгоор Сүхбаатарын талбай дээр барьсан асруудын өнгө үзэмжийг сайжруулж, цэгцлэх. /Захирагчийн ажлын алба / 14
9 Онцгой байдлын ерөнхий газар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн хамтран хуурайшилтийг багасгах зорилгоор үүл буудаж хур тундас оруулах ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Онцгой байдлын газар/ 14

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга