Үүрэг даалгавар

2018-09-10
2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 НИТХ-ын 2016 оны 3/08 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны дотор багтаан НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс ирүүлэх. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгасан саналаа энэ долоо хоногтоо багтаж НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтэст тулгаж дуусгах. /НЗДТГ-ын хэлтсүүд болон Хэрэгжүүлэгч агентлагууд/ 14
3 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Агаарын бохирдлыг бууруулах газар, холбогдох байгууллагууд/ 14
4 Нийслэлийн Боловсролын газар, Дүүргийн Засаг дарга нарын хамтрасан ажлын хэсгийг байгуулж боловсролын салбарт үүсээд нөхцөл байдлын асуудлаар сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай уулзалт, ярилцлага зохион байгуулж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарч ажиллах. /Нийслэлийн Боловсролын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
5 Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээлэж байгаа сургуулуудын судалгааг гаргаж, хоёр ээлжинд шилжүүлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, сургууль, цэцэрлэгийн барилгын засварын ажлын явцтай уялдуудан үзлэг шалгалт зохион байгуулж, засврын ажлыг эрэмбэлж 2019 оны төсөвт саналаа тусгаж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
6 Авто зам болон хот нийтийн аж ахуйн хяналтыг сайжруулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах. нийслэлийн Авто замын хөгжлийн газар, нийслэлийн Тээврийн газрууд бүтцийн өөрчлөлт оруулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Авто замын газар, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ 14
7 “Сервис центр” буюу “Дэд бүтцийн төв”-ийн ажлын явцыг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /Гэр хорооллын дэд бүтцийн газар/ 14
8 Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулинд төрийн болон төрийн бус байгууллагын албан байр, хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байранд согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон байх тул хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах. /Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Дүүргүүд/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР