Үүрэг даалгавар

2018-08-20
2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Авто замын засвар, шинэчлэл, нөхөн сэргээлтийн ажлыг шуурхай зохион байгуулж 2018 оны 09 дүгээр сарын 01-ны дотор дуусгах, авто тээврийн шалган бүртгэх товоочдын ачааллыг жигдрүүлэх, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчилэх арга хэмжээг авах. /Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Монгол Улсын Засгийн газар болон НИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэх, эрхлэхийг хориглох бүсээс мал гаргах ажлыг шуурхай зохион байгуулж дуусгах. /Захирагчийн ажлын алба, Баянзүрх дүүрэг/ 14
3 Нийслэлийн төр захиргааны байгууллагууд ажлын сахилга, хариуцлагаа чангатгах, хяналтаа сайжруулах, ээлжийн амралттай байгаа удирдлага болон нэгжийн дарга нарыг ажилд нь оруулах. /Нийт байгууллагууд/ 14
4 “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг эрчимжүүлэн ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар, Дүүргүүд/ 14
5 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангахаар төлөвлөсөн ажлуудаа хугацаанд чанартай гүйцэтгэж дуусгах, инженерийн шугам, сүлжээний засварын ажлыг 09-р сарын 15-ны дотор бүрэн дуусгах, айл, өрх, албан байгууллага өвөлжилтийн дулаалгын аян, урилга өрнүүлэх. /Захирагчийн ажлын алба, нийт байгууллагууд/ 14
6 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудыг сайтар зохицуулах, автобусны буудлуудын зогсоолуудыг хууль бусаар эзэлж, такси үйлчилгээ явуулж байгаа жолооч нарт хариуцлага тооцох, нийтийн тээврийн автобуснууд чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэх. /Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР