Үүрэг даалгавар

2018-08-06
2017 ОНЫ 08 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах ажлын хүрээнд • Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах. • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг бүртгэлийг холбогдох журмын дагуу зохион байгуулах. • Сургуулийн сурагчдын автобусны аюулгүй байдалд хяналт тавих. • “School police” ажиллуулах бэлтгэлийг хангах. • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих. • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн авто замын уулзваруудын тэмдэг, тэмдэглэгээ засварлах, шинэчлэх, хурд сааруулагч стандартын дагуу байршуулах. • Хичээлийн шинэ жилийг угтан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан амралтын өдрүүдэд авто машиныг тэгш, сондгой тоогоор явуулах. • Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт тогтмол хяналт тавих. • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажлуудыг дуусгаж, хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Боловсролын газар, Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийтийн тээврийн газар, Мэдээлэлийн технологийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар, Дүүргийн ЗДТГазрууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 2018-2019 оны Өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай Засгийн газрын 2018 оны 218, 220 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, дараагийн шуурхай зөвлөгөөн дээр өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын тухай мэдээлэл танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлагууд, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Геодези, усны барилга, байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, Хэсэгчилсэн инженерийн байгууламжийн ашиглалт, зохиоцуулалтын газар, УБ Дулааны шугам сүлжээ ХК, УБ Цахилгаан түгээх сүлжээ ХК, Хот тохижилтын газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Дүүргүүд/ 14
3 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2019 оны төсвийн төслийн саналаа сайтар боловсруулж НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст энэ долоо хоногтоо хүргүүлэх. /Нийт байгууллагууд/ 14
4 2018 оны төсвийн орлогын төлөвлөгөө тасалдаж байгаа тул Нийслэлийн Татварын газар болон бусад байгууллагууд орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, орлогын тасалдлыг энэ 8 сардаа багтаан нөхөн төвлөрүүлэх. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Газрын алба, Нийтийн тээврийн газар, Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Байгаль орчны газар, Улаанбаатар зам засвар арчлалт ОНӨААТҮГ, Дүүргүүд/ 14
5 Нийслэлийн Замын сангийн орлого бүрдүүлэлт хангалтгүй байгаа тул татвар төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчдээс хуулийн дагуу албан татвар, авто зам ашигласаны төлбөрийг хураан нийслэлийн замын санд төвлөрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар, Дүүргүүд/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР