Үүрэг даалгавар

2018-04-23
2018 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/333 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг 05 дугаар сарын 15-ны дотор дуусгаж, 05 дугаар сарын 01-ны дотор хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх. /НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Захирагчийн ажлын алба, Худалдан авах ажиллагааны газар, Авто замын хөгжлийн газар, Хөрөнгө оруулалтын газар, Эрх шилжүүлсэн байгууллагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн явцыг нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Худалдан авах ажиллагааны газар, Эрх шилжүүлсэн байгууллагууд/ 14
3 Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/278 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид Галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар/ 14
4 Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/348 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг үргэлжлүүлэн зохион байгуулах, Ариутгалын байгууламжийн зургийн ажлыг хурдан дуусгах. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Дүүргүүд/ 14
5 Малын зах, мах боловсруулах үйлдвэрийн асуудлуудыг шуурхай шийдвэрлэх ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг/ 14
6 Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд энэ онд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа олон нийтэд, нээлттэй ил тод мэдээлэх, суртачилах ажлуудыг зохион байгуулах. /Нийт байгууллагууд/ 14
7 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр Налайх дүүргийн Засаг дарга мэдээлэл бэлтгэж танилцуулах 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР